Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болж байна

Н.Мижидмаа
2021/11/16

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд Монголын талаас ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ГХЯ-ны ОУГЭЗГ-ын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан анх 1994 онд Анкара хотод зохион байгуулагдаж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан есдүгээр хуралдаанд хоёр тал ихээхэн ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.
Туркийн Худалдааны сайд Мехмет Муш Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийнхний хоорондын харилцааг дэмжихэд анхаарч ажиллахаар тохирч, талууд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааны асуудлуудыг дэлгэрэнгүй ярилцаж, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцов. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Мөн БХЯ-ны харъяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компани хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 10 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 10 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08