Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгааг танилцууллаа

Н.Мижидмаа
2021/11/16

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй  “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл” -ийн хүрээнд хийгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-ны үр дүн, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч, дэмжих бүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах уулзалт 11 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэлбэр, түвшин, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсноос гадна ХБХ-ий хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг судалсан.  Судалгаанаас гарсан санал зөвлөмжид үндэслэн цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлчилгээний талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах хамтарсан багийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Уулзалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банк, IRIM судалгааны хүрээлэн, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал, хүсэлтээ илэрхийлж цаашид хамтран ажиллахаар боллоо.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 5 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 10 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 10 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08