Шүүх: Даргаа хөнөөгөөд зугтсан хоёр байлдагчийн нэг байлдагчид нь 11 жилийн хорих ял оноолоо

Н.Мижидмаа
2021/11/16

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 28.7 дугаар зүйлийн 2, 28.15 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “ажлын цаг дууссан” тул 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад үргэлжлүүлэхээр завсарласан бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан 3 цаг 30 минут үргэлжилж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Х-г ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсэг заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлддсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн ЭХТА-ийн 17.2-1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ЭХТА-ийн 28.5-1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.7-2-т заасан “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, ЭХТА-ийн 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Т.М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.8-1-д заасан “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн ЭХТА-ийн 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

О.Х, Т.М нарт Эрүүгийн хуулийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас, шүүгдэгч Т.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн 28.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,
Шүүгдэгч Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 4 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 4 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 5 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 10 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 10 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08