Монголын сагсан бөмбөгийн баг Универсиад наадамд оролцохоор боллоо

Н.Мижидмаа
2021/11/28

Олон улсын оюутны спортын холбооноос өчигдөр орой БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа.

 Дэлхийн шилдэг 24 баг оролцдог эрэгтэй сагсан бөмбөгийн багуудын жагсаалтанд Монгол Улсын баг эрэгтэй баг багтаж, тус наадамд оролцох эрхээ авлаа. Энэхүү эрхийг авахын тулд Монголын оюутны спортын холбооноос ихээхэн анхаарал хандуулан, олон сарын өмнөөс хөөцөлдөж, наадамд оролцуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгууллаа.

 

Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань болон манай улсын таван баг оролцоно. Харин Европоос 13 орны баг тамирчид орох бол, Америк тивээс Бразил, Канад, Мексик, Аргентин, АНУ-ын таван баг, Африк тивээс ӨАБНУ-ын хүчтэй багууд оролцох эрхээ авчээ.

 Багуудын сугалаа нь 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Чендү хотноо наадамд оролцох төлөөлөгчдийн ахлагч нарын хурлын үеэр болно. Багууд нийтдээ дөрвөн хэсэгт хуваагдан, зургаан багтай тоглоно.

 Дашрамд дурьдахад Монголын баг тамирчид 2013 оны Казань, 2015 оны Гванжугийн дэлхийн “Универсиад” наадмуудад оролцон амжилттай тоглон нийтдээ таван хожил авч, шилдэг 24 багаас 16 ба 17 дугаар байрт тус тус шалгарч байв. Харин МОСХ-ноос 2017, 2019 оны дэлхийн “Универсиад” наадмуудад оролцох мэдүүлэг, баталгаагаа гаргаж байсан боловч, тодорхой шалтгааны улмаас Монголын багийг оролцуулаагүй юм. Ийнхүү Монголын оюутны сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид гурав дах удаагаа дэлхийн Универсиад наадамд оролцох болсон талаар Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 3 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 4 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 9 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 9 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08