Баянгол дүүрэг. 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 16 дугаар давхрын цахилгаан шатнаас хүн унасан тухай дуудлагаар /11.27-ны өдрийн 15:16 цагт/ нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:21 цагт очиж шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн А/26 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна