Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилжээ

Н.Мижидмаа
2021/11/30

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сард харамсалтайгаар нас барсан. Тус газрын даргаар хэн томилогдох нь тодорхойгүй Орос, Монголын тал уулзсан ч ОХУ-ын талаас Орос хүн томилох санал дэвшүүлсэн бол манай улсаас Монгол хүн томилох санал дэвшүүлж уулзалт үр дүнгүй болоод байсан юм. 

Тэгвэл  Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.30/ болжээ. Хурлаар УБТЗ-ын даргын томилгоог хэлэлцсэн байна.

УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдон ажиллахаар болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн гэгддэг.
Х.Хэрлэн гэж хэн бэ? 
Товч намтар:
  • 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
  • 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
  • 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч 
  • 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ
Ажилласан жилийн туршлага:
  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
  • 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
  • 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2017 оноос АМГТГ-ын даргаар тус тус ажилласан нэгэн.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 3 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 3 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 9 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 9 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08