ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд муур хамрыг нь гэмтээснээс болж нас барсан гэх нярай нь амьсгал бүтэлтээс болж нас барсан гэдэг ийм зүйл бий. Биед нь учирсан ил харагдах шарх нь муурнаас үүдсэн нөхцөл байдал байж болзошгүй. Задлан шинжилгээний нарийн дүгнэлтүүд гарна. Мэдээлэл авахад хоёр хоногийн өмнө гудамжнаас гэртээ орулж ирсэн муур гэж байсан. Муурнаас болж амь хохирсон эсэх нь задлан шинжилгээний дүгнэлт, шалгалтын явцад л тодорхой болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна