Т.Мөнхсайханаас шууд асууя: Нэг ширхэг маскийг 20 000 төгрөгөөр худалдан авахдаа таны сэтгэл эмтрээгүй юу?

Н.Мижидмаа
2021/12/01

“Энхийн шүүдэр” ХХК эмнэлгийн ажилчдын хэрэгцээний 17.5:9,5 N95 маскийг БНХАУ-аас 0.5 cent буюу 1424 төгрөгөөр хилээр оруулж ирсэн.

Харин өнгөрсөн оны 11 сарын 11-нд ЭМЯ-нд нэг ширхэгийг нь 20 000 төгрөгөөр бодож 150 000 орчим ширхэгийг 2,9 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм.Тухайн үед N95 маскийг 8-10 000 төгрөгөөр нийлүүлэх саналыг компаниуд тавьсан байдаг. Тухайн үед Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Түүнээс энэ асуудлаар шууд тодрууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Т.Мөнхсайхан: Тухайн үед ковидын халдвар гараад дөнгөж эхэлж байсан үе гэж ойлгож байна. Сайд нь худалдан авалт зохион байгуулдаг уу,  үгүй юу гэдэг чинь тусдаа асуудал. Тэрэнд сайдын хувьд оролцоотой асуудал байдаггүй. Гарын үсэг зурж үүнийг худалдаж ав, үүнийг хий гэсэн зүйл байдаггүй. N95 маск дотроо маш олон янз. Тэр маск бусад энгийн маскнаас үнэтэй байдаг. Тухайн үед N95 маск дэлхий даяар хомсдчихсон байсан үе. ЭМ-ийн байгууллагад N95 маск хэрэглэж байхад энэ маск ховордож, үнэ нь өссөн байж магадгүй. Сайдын хувьд хяналт тавьж, зах зээлийн үнээс өндөр байвал мэдээж хяналт тавина. Ийм асуудлыг Төрийн нарийн шийддэг асуудал, яагаад 20 мянгаар авсан вэ гэдэг нь тэдний шийдсэн шийдвэрийн асуудал.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 3 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 3 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 9 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 9 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08