Д.Ганбат: Улстөрийн амаргүй ажлыг ойлгож дэмждэг гэр бүлдээ баярладаг

Н.Мижидмаа
2021/12/02

Та завтай булангийн 10 асуултад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат оролцлоо. 

Түүнээс дараах 10 асуултыг асууж, хариулт авлаа.

Таныг хүмүүс бидон Д.Ганбат гэж хочилдог. Та энэ хочноосоо ичдэг үү?

-Ичээд байдаггүй. Хүмүүс хийсэн ажлаар минь намайг дуудаж байна гэж ойлгодог. Учир нь манай Баянхонгор аймагт хорт хавдрын өвчлөл их байсан. Зах зээлийн нийгэмд шилжээд урд хөршөөс будаг, болон химийн бодистой хуванцар сав их хэмжээгээр оруулж ирж байсан. Эдгээр хуванцар савыг манай иргэд, малчид ус, сүү, цагаан, идээ хийж ашигладаг. Энэ нь хорт хавдар үүсгэх аюул нүүрлүүлж байсан учраас 2014,2015 оноос эхлэн 25 болон 40-ийн бидоныг Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд тараасан. Ердөө л хорт хавдраас сэргийлэх, ангижруулах зорилготой байсан.

Таны дансанд яг одоо хэдэн төгрөг байгаа вэ?

-Цээжээр мэдэхгүй байна. Гэхдээ төгрөгийн дансанд 10 сая, долларын дансанд 20,30 мянган доллар байгаа байх.

АН-ын бүлгийг хэн нь удирдаж байгаа вэ?

-Би удирдаж байна. Бид хоорондоо учраа олж, ярилцсан.

Цэргийн хувцас өмсөөд шилдэг татвар төлөгчийн шагнал бариад зогссон зураг нь сонирхолтой санагддаг. Та генерал болох мөрөөдөлтэй юм уу?

-Би 17 настайдаа сургуулиа төгсөөд Зүүнбаянд цэргийн алба хааж байсан. Энэ албанд маш их хайртай. Компани байгуулаад татвар төлөөд явж байхад шилдэг татвар төлөгчийн шагнал авсан. Энэ үед би цэргийн алба хааж байснаараа бахархаж, цэрэгт байсан үеэ дурсаад байлдагчийн хувцсаа өмсөж зургаа даруулж байсан юм. 

Улстөрийн хүрээнд та найзтай юу?

-Г.Баярсайхан бид нар нэг ангид дөрвөн жил болсон. Г.Баярсайхан хөдөөгийн амьдрал мэддэг. Тэр талаараа ойлголцож, үзэл бодол нийцдэг болохоор гэмгүй сайхан нөхөрлөдөг.

Таны хувьд төрд оруулсан гавьяагаа гурван үгээр илэрхийлээч?

-Монгол улсын төлөө зүтгэе.

Дуртай дуу нь ямар дуу вэ?

-Ирсэн бол буцдаг хорвоо /Амьдрал аа би чамд хайртай/

Та яаж АН-ын бүлгийн дарга болсон юм?

-Анх орж ирээд ярилцаж байгаад намайг сонгосон. Манайд УИХ-д гурван удаа сонгогдсон гишүүн бий. Гэхдээ бид намаараа маш сайн ярилцсан. Миний тухайд мөн хоёр удаа сонгогдож байсан. Өмнө нь ХЗБХ-ны даргаар ажиллаж байсан болохоор намаас болон бүлгээс намайг хийх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн.

Хавар АН-аас талбай дээр өлсгөлөн зарлахад та уриалж байгаад алга болчихсон, намынхан нь талбай дээр сууж байсан, та яагаад алга болсон юм?

-Миний хувьд өлсгөлөн зарлаагүй ч гэлээ намынхнаа дэмжиж суултад оролцсон.

Танд харамсаж явдаг зүйл бий юу?

-Байхгүй.

Хэн нэгэнд хандаж сэтгэлийн үгээ хэлээч гэвэл хэнд зориулж хэлэх вэ?

-Гэр бүлдээ баярлалаа. Улстөрийн хэцүү ажлыг ойлгож, дэмждэгт баярладаг шүү л гэж хэлмээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28