Монгол Улс хилээ хаахгүй, нислэг хэвийн үргэлжилж байна

Н.Мижидмаа
2021/12/03

Аялал жуулчлалын салбарын сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын төлөөллүүд УОК-ын Шуурхай штабын төлөөлөлтэй уулзжээ.

Коронавирусийн шинэ хувилбар бусад улс оронд бүртгэгдэж эхлээд байгаа ч Турк, Тайланд улсад омикрон хувилбарын халдвар гараагүй тул тус улсууд руу хийгдэж байгаа аяллын захиалгат нислэгүүд хэвийн үргэлжлэх юм байна. Монгол Улс хилээ хаахгүй ба нислэг хэвийн үргэлжилж байгаагаас гадна гадаадад байгаа иргэдээ өмнөх шиг гацаахгүй, заавал авчирна гэдэг байр суурийг УОК-ын төлөөлөл илэрхийлжээ.

Одоогоор 26 улсад уг шинэ хувилбар бүртгэгдсэнээс манай улс 10 орныг улаан жагсаалтад оруулж, тэдгээр улсаас ирсэн өөрийн иргэдийг тусгаарлах, гадаад иргэдийг хүлээж авахгүй байх зохицуулалтыг хийж байна.

Харин КОВИД-19-ийн омикрон хувилбар бүртгэгдээгүй улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй буюу ирэнгүүт нь PCR шинжилгээ авч нэвтрүүлэх бодлого барихаа УОК-ын Шуурхайн штабын төлөөлөл аялал жуулчлалын салбарынхантай ярилцаж, ойлголтоо нэгтгэн, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Эх сурвалж: Монголын аялал жуулчлалын холбоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 3 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 3 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 3 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 9 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 9 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08