Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг "Шатахууны үнийн зөвлөл"-өөс өнгөрсөн сарын 22-нд гаргасан. Үүний дараахан шатахуун импортлогчид АИ-92 шатахууны литр тутмын үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн бол өнөөдрөөс эхлэн дахин 70 төгрөгөөр нэмсэн байна.
Шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргаснаар үнийг төр, аж ахуй нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлогыг баримтлан ажиллана хэмээн мэдэгдэж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна