Рохинжа нар “Facebook”-ээс 200 сая доллар нэхэмжилжээ

Н.Мижидмаа
2021/12/07

Их Британи, АНУ-д оршин суудаг Мьянмараас дүрвэсэн рохинжа үндэстний төлөөлөл нь “Facebook”-ээс 200 сая долларын нэхэмжилсэн зарга үүсгэжээ. Энэ тухай “The Guardian” сонин мэдээлсэн байна. Рохинжа үндэстний төлөөлөгчид нь “Facebook”-ийг Мьянмар дах Үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр үзэн ядалтыг дэвэргэсэн гэж үзэж байгаа учраас ийм их мөнгийг нөхөн төлбөр болгон нэхэмжилж байгаа юм байна. 

Тодруулбал, “Facebook”—ийг лалын шашинт рохинжанарыг үзэн ядсан агуулга бүхий нийтлэлүүдийг устгахын оронд олон хүн үзсэн гэдэг үндэслэлээр Мьянмарын хэрэглэгчдэд давуу эрхтэйгээр санал болгох замаар рохинжа нарын эсрэг геноцидыг дэвэргэсэн гэж буруутгаж байгаа  аж. Өөрөөр хэлбэл “Facebook”-ийн алгоритмуудын онцлог нь Мьянмар дах рохинжа нарыг үзэн ядалт газар авахад нөлөөлсөн гэжээ. Улмаар “Facebook” нь нөхцөл байдлыг илүү сайн ойлгож мэдэрсэн орон нутгийн хүмүүсээс модератор сонгоогүй, рохинжа нарыг хөнөөхийг уриалсан бүлэг болон “пэйж”-үүдийг хаагаагүй гэж буруутгасан байна.

 Рохинжа нарын эрх ашгийг төлөөлж байгаа хууль зүйн компаниас гаргасан мэдэгдэлд “Facebook нь хариуцлагаа хүлээсэн хэдий ч амьд гарч чадсан нэг ч хүнд ямар нөхөн олговор төлөөгүй, дэмжлэг үзүүлээгүй, амссан хохирлыг нь арилгаж өгөөгүй” гэсэн байна.

 “Facebook”-ийг эзэмшигч “Meta” компани энэ заргын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.

 Энэ заргыг үүсгэхээс өмнө 2017 онд Мьянмар дах нөхцөл байдал эрс муудахад “Facebook” компани нэлээд үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй талаар НҮБ-ын шинжээчид мэдэгдэл хийж байсан юм. Тухайн жилийн наймдугаар сард Мьянмарын Ракхайн мужид “Рохинжаг аврах Араканы арми” нэртэй хөдөлгөөний зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн 30 төв рүү зэрэг дайралт хийсний дараа байдал огцом муудсан юм. Энэ дайралтын дараа Мьянмарын аюулгүйн албаныхан улс даяар рохинжанарын эсрэг хүчний ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр НҮБ-ын мэдээгээр Мьянмараас Бангладеш руу 740 мянган рохинжа үндэстэн дүрвэн гарсан байна. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээгээр энэ үеэр 9000 гаруй рохинжа алагдсан эсвэл ямар нэг байдлаар амиа алдсан.

 Мьянмарын эрх баригчид рохинжа үндэстнийг Бангладеш улсаас хууль бусаар цагаачлан ирсэн хүмүүс тул Мьянмарын иргэн байх ямар ч эрхгүй, улмаар иргэн хүний эдлэх ёстой ямар ч эрхийг эдлэх эрхгүй гэж мэдэгддэг. Үүнээс болж Мьянмарын үндэсний олонх болох буддистууд ба үндэсний цөөнх болох лалын шашинт рохинжа нарын хооронд удаа дараалан зэвсэгт мөргөлдөөн үүсэж байсан юм.

 “Facebook”-ийн эсрэг энэхүү зарга амжилтад хүрвэл рохинжа нарыг дуурайх хүсэлтэй хүмүүс олон гарч ирэх нь гарцаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 34 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 2 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 8 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08