Худалдааны 100 жилд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна


Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хурал нь худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.

Тэрээр “Худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж, нийт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын 30, ажиллах хүчний 16 хувийг бүрдүүлж байна. Бид 156 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 15 тэрбум америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өсжээ. Хэдийгээр худалдааны салбар хөгжиж дэвшиж байгаа ч эрх зүйн зохицуулалт сул, олон улсын худалдааны жишигт нийцээгүй, салбарын бүтээмж муу зэрэг тулгамдсан асуудал бий.   Гадаад, дотоод болон цахим худалдааны нөхцөл байдал, өнөөгийн хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, худалдааны салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, шинэ санаа, шинэлэг үр дүнг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хуралд төр, олон улс, боловсролын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцож, Монгол Улсын худалдааны хөгжил, цаашдын хандлага; Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал; Хүнсний тогтолцооны өөрчлөлт, дэлхийн төлөв байдал ба Монгол Улсын боломж; Цахим худалдааны хөгжил, хэтийн төлөв, эрх зүйн зохицуулалт; Монгол Улсын гадаад худалдааны ирээдүй зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга О.Онон дотоод худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өглөө.

Энэхүү хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай бөгөөд худалдааны  салбарын хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 10 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22