Эрээний хил хэзээ нээгдэх асуудлаар ХЭН ЮУ хэлэв?

О.Шүрэнцэцэг
2021/12/16

Заригийн сурвалжлах групп Замын-Үүд суманд ажиллаж, нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд дамжуулж байна. Энэ хүрээнд Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяраас бодит байдлыг тодрууллаа. 

Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр: Энэ сарын 10,11-нд БНХАУ-аас 53 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Үүнээс Глобал моторс гэх компанийн 16 суудлын автомашин орж ирсэн. Мөн уул, уурхайн 10 машин, нүүрсээ буулгаж чадаагүй 15 тээврийн хэрэгсэл ирсэн.

Замын-Үүд сумын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн штабын дарга Н.Баяржаргал: Энэ сарын 12-нд БНХАУ-аас журмын дагуу ачаа, бараатай машиныг манай хил рүү оруулж ирэх байсан боловч оруулж ирээгүй. Ямар учиртайг нь Эрээн хотод суугаа МУ-ын консулаас тодруулахад арванхоёрдугаар сарын 10,11-нд туршилтаар оруулж ирсэн 53 тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлсэн үйл ажиллагаанд БНХАУ-аас үнэлэлт, дүгнэлт хийж байгаа гэх мэдээлэл ирсэн. Үнэлэлт, дүгнэлтээ хийж дуусаад үлдсэн 100 орчим машиныг манайх руу нэвтрүүлж, чингэлэг тээврээ үргэлжлүүлнэ гэх мэдээллийг өгсөн.


Замын-Үүд сумын АТҮТ-ийн дарга Д.Болор-Эрдэнэ: Манай авто тээврийн салбар, тээвэрчид БНХАУ-аас ачаа бараа оруулж ирэх бүх бэлтгэлээ хангаад байгаа. Одоо БНХАУ-ын Эрээн боомтоос чингэлэг орж ирэхийг хүлээгээд, ажил нам гацчихсан байна.


Тээвэрчид: Төрөөс Эрээний боомтоор ачаа оруулж ирээд байна гэж нийгэмд эргэлзээ үүсгэж байна, тээвэр зогсоод хоёр сар болж байна


Тээвэрчид: Нэг машинаар оруулж ирэх ачааг чингэлэг тээврээр 3-4 хувааж оруулах нь тээврийн зардлыг тэнгэрт хадаана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22