Швейцарийн прокурорууд Испани улсын цөлөгдсөн хаан Хуан Карлосын авлига, хээл хахуулийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

О.Шүрэнцэцэг
2021/12/17

Швейцарийн прокурорууд авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан Испанийн хаан асан Хуан Карлосын мөрдөн шалгах ажиллагааг зогсоолоо. 2018 онд эхэлсэн мөрдөн байцаалтыг Швейцарийн прокурорууд энэ долоо хоногт дуусгасан байна. Түүнийг ямар нэгэн гэмт хэрэгт "хангалттай" холбож чадаагүй ба тэрээр 83 настай.

Хуан Карлосыг Саудын Арабад өндөр хурдны төмөр зам барих гэрээг баталгаажуулсны төлөө хахууль авсан гэж буруутгаж байсан юм.

2008 онд Саудын Арабын хаан Абдуллагийн Швейцарийн банкны дансанд оруулсан 100 сая ам.долларыг Хуан Карлостой холбоотой гэж сэжиглэж байсан юм.

Гэвч мөрдөн байцаагчид энэ мөнгө болон галт тэрэгний гэрээ хоёрын хооронд ямар нэгэн тодорхой хамаарал байгааг нотолж чадаагүй байна.

Хаан Хуан Карлосын санхүүгийн асуудал хэдэн жилийн турш хянагдаж байсан ч Тэрээр ямар ч буруутай үйлдлийг үргэлж үгүйсгэсээр ирсэн. 2020 оны 3-р сард хаан өөрийн эцэг болох VI дугаар Фелипийн өв залгамжлалаас татгалзсан тул хааны гэр бүлийн гишүүний өв хөрөнгийн хураан авсан байна. Гэсэн хэдий ч Хуан Карлосын мөнгөтэй холбоотой нарийн шалгалт үргэлжилж, 2020 оны 8-р сард хуучин хаан Испанийг орхиж, өөрийгөө цөлөгдөнө гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш Абу Дабид амьдарч байгаа юм.

Испанийн хааны шүүх энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж байсан. Мөн АНЭУ-д цөллөгт амьдарч байгаа хаан Хуан Карлос ч өмгөөлөгчөөрөө дамжуулан өөрийг нь буруутгаж байгаа талаар тайлбар өгөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн ба Хаан Хуан Карлосыг хэд хэдэн санхүүгийн гэмт хэрэгт сэжиглэн Испанид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсаар байгаа юм.

Арваннэгдүгээр сард Португалийн сонинууд хаан Хуан Карлосыг Европ руу буцах боломжтой гэж мэдээлсэн. Португалийн хэвлэлүүд, мөн Испанийн зарим эх сурвалж Хуан Карлосыг Мадридаас хол байгаа, түүнийг байшинтай болгох талаар судалж байгаа гэж мэдээлсэн. Ялангуяа Португалийн Эсторил дахь Испанийн хааны гэр бүлийн Вилла Жиралдагийн гэрт ажилчид харагдсаны дараа Португалийн хэвлэл анхаарлаа хандуулж  эхэлсэн байна.

Эх сурвалж: https://royalcentral.co.uk/eur...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22