Эхийн эндэгдэлд ар гэрийн хайр халамж, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна

О.Шүрэнцэцэг
2021/12/17

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эх яагаад эндэв” Итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл-Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг ЭХЭМҮТ-ийн “Чингис хаан” хурлын танхимд боллоо. 

Эхийн эндэгдлийн "Итгэмжит лавлагаа" судалгаанд 2016-2019 онд Монгол Улсын хэмжээнд эндсэн эхийн мэдээллийг ашигласан болно. Судалгааны үр дүнгээс харахад: 

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ.

Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүд: Энэ удаагийн үнэлгээгээр эхийн эрүүл мэнд, эндэгдэл өнөөдөр дан ганц эрүүл мэндийн системийн асуудал биш, энэ нь маш өргөн хүрээнд авч үзэх орчин үеийн нотолгоонд суурилсан эмчилгээний арга, технологи шаардсан нийгмийн эрүүл мэндийн архаг өвчин болж байгааг анхааруулсан чухал асуудлуудыг хөндөж байна. Тухайлбал: 2016-2019 онд эндсэн эхийн эндэгдэлд эмийн бодисын хамаарал, архины хамаарал, архаг тамхидалт, ар гэрийн хайр халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22