Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарах 5 зүйл

О.Шүрэнцэцэг
2021/12/19

Өсвөр нас буюу шилжилтийн насны үед хүүхдийн бие болон сэтгэл зүйд хамгийн их өөрчлөлт гардаг. Таны хүүхэд энэ үеэс өөрийн дотоод ертөнц болон гаднах амьдралын утга учгыг тайлахыг эрмэлздэг. Нөгөөтэйгүүр хүүхэд тань бие хүн болон төлөвшихийг хичээж буй, идэвхтэй цаг үе байдаг учир энэ үед эцэг эхчүүдийн зүгээс анхаарал, дэмжлэг харьцангуй их шаардагддаг . 

  • Өсвөр насны хүүхэд тань юу мэдэрдгийг ойлгох

Насанд хүрэгчдийн нэг их анхаардаггүй зүйлс өсвөр насныхны хувьд “томоохон асуудал” болоод байдаг. Тэд өөрсдийн гадаад үзэмжинд хэт их санаа зовниж, өөртөө итгэлгүй болж өөрийгөө бусадтай харьцуулах нь элбэг. Нүүрэн дээр гарсан батга нь хичээлдээ явахгүй байх том шалтгаан болж байж ч мэднэ. Тиймээс энэ үед аав ээж нь  хүү/охиноо байгаагаар нь хайрладаг гэдгийг маш сайн мэдрүүлбэл хүүхэд тань өөртөө итгэлтэй болон төлөвшихөд тустай. Бусдын гоо зүйн стандартаар өөрийгөө хэмжих бус харин энэ дэлхийд цор ганц орших дахин давтагдашгүй аав ээжийн хайртай хүүхэд гэдгийг мэдрүүлэх нь л  чухал.

  • Үргэлж мэдээлэлтэй байх

Өсвөр насны хүүхдүүд таны талаар, та ч мөн тэдний талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэдний ертөнц адал явдал, төлөвлөгөө, болзоо, чөлөөт үйл явдлуудаар дүүрэн байдаг. Тиймээс тэдний найз нөхдийг сайн танихаас гадна хаана юу хийж байгааг үргэлж мэдэж байх, мөн хар тамхи, секс зэрэг асуудлаар өөрийн санаа бодлыг тайлбарлаж, яагаад үүнээс хол байх хэрэгтэйг сануулж байх нь өсвөр насныхныг эрсдлээс хамгаалж буй хэрэг. Нэг үгээр өсвөр насны хүүхэд болон та хоёрын хооронд ярилцахгүй үлдээдэг “хаалттай сэдэв” байж болохгүй.  Бас гэр бүлийн уулзалт, аялалын талаар тэдэнд түрүүлж мэдэгдэж байх хэрэгтэй. 

  • Хүлээлтээ өндөр байлгах

Өсвөр насны хүүхэд аав ээжийн шахалтад дурамжхан байдаг хэдий ч хичээлээ таслахгүй байх, сайн дүн авах, ангидаа болон гэртээ биеэ зөв авч явах, гэрийн дүрмийг дагаж мөрдөх зэрэг шаардлагыг тавьж, биелэлтэд нь анхаарах нь зүйтэй. Хэрэв эцэг эхчүүд зохих хүлээлттэй байвал өсвөр насныхан үүнийг биелүүлэхийг хичээх болно  Ингэснээр та тэднийг өөртөө болон нийгэмдээ хариуцлагатай хүн болгон бэлтгэж буй хэрэг.

  • Өсвөр насны хүүхдээ “анзаарах”

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй эмзэг болох, зан авир тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх зэрэг нь хэвийн зүйл байдаг хэдий ч бүх өөрчлөлтүүдийг шилжилтийн настай хамааруулан ойлгох нь өрөөсгөл юм. Зарим үед аюултай шинж тэмдэг ч гарч ирж болно. Ийм зүйлсийг анзаарахгүй өнгөрч хэрхэвч болохгүй.

Тухайлбал:

  • Хэт их жин нэмэх эсвэл огцом турах
  • Хэт их унтах (сэтгэл зүйн гүн хямралд орсныг илтгэж байж болзошгүй)
  • Ганцаардмал байх (Үеийнхэндээ хүлээн зөвшөөрөгддөггүй, эсвэл дарамт шахалтан дунд байж мэднэ)
  • Зан чанарын огцом эрс өөрчлөлт
  • Тамхи, согтууруулах ундаа хэрэглэх
  • Найз нөхдийн гэнэтийн өөрчлөлт
  • Амиа хорлох тухай ярих эсвэл энэ талаар хошигнох
  • Хэт их хаалттай болох
  • Санхүүгээ хяналтгүй зохицуулах

Дээрх шинж тэмдэг бий эсэхийг үргэлж анзаарч, хэрэв эдгээрээс илэрвэл өөртэй нь болон багш, нийгмийн ажилтантай нь ярилцах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно.

  • Зөрчилдөөн нь хэвийн зүйл гэдгийг ойлгох

Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөрчилдсөн талаар ойр дотны хүмүүстээ сонин болгон ярих хандлагатай байдаг. Тэднийг сонсох, бусад хүүхэдтэй харьцуулахгүй байх, ярьсан зүйлсэд нь итгэх, нууцтай байхыг нь хүлээн зөвшөөрөх зэрэг нь шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн мэдэж байх ёстой энгийн дүрэм.

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эх байх нь амаргүй даваа мэт санагдаж болох ч уурласан, инээсэн, бухимдсан ямар ч үедээ та тэдэнд үргэлж  үлгэр жишээ нь болж буй гэдгээ битгий мартаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Батлут: Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахаас өөр ажилгүй юм уу 5 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах хангалттай олон гишүүн бий 5 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжлээ 5 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Нийтийн албан тушаалд ажиллаж байгаа хүн олон нийтийн шүүмжлэлд өртөх боломжтой гэдгээ ойлгох ёстой 5 цагийн өмнө
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө 5 цагийн өмнө
Л.Гантөмөр: Засгийн газар 100 хоног болоогүй гэж өмөөрч болохгүй 6 цагийн өмнө
БНСУ-ын алдарт No Brand брэнд анхны салбараа UB Autocom-д нээнэ 7 цагийн өмнө
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Н.Учралын Засгийн газар ямар ч доривтой шийдвэр гаргахгүй байна 7 цагийн өмнө
Р.Сэддорж: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байна, бүлгийн дарга дуудах байх 7 цагийн өмнө
Ж.Баярмаа: Засгийн газрыг огцруулах асуудалд бүлгийн шийдвэрээ харж байж болно 7 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна 7 цагийн өмнө
Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хуулийн хүрээнд анхаарч, дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргалаа 9 цагийн өмнө
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэрэг бүртгэгджээ 9 цагийн өмнө
10 настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтжээ 9 цагийн өмнө
МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ 9 цагийн өмнө
Замын-Үүдэд буталсан дугуй тээвэрлэж явсан хоёр ачааны автомашин шатжээ 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 11 тохиолдол нэмэгджээ 10 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв 10 цагийн өмнө
Төв аймагт хоёр автомашин мөргөлдөж, хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ 10 цагийн өмнө