Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр " Бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Хүндийн өргөлтийн спортыг үзэж, дэмжиж, ойлгож, хайрладаг бүх хүнд баярлалаа. Энэ биеийг минь төрүүлж, өдий зэрэгтэй болгосон аав ээждээ баярлалаа. Төрийн дууллаа эгшиглүүлж чадсандаа маш их баяртай байна.Үзэгч байхгүй бол спорт байхгүй. Тиймээс биднийг үзэж, дэмжиж, хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна