Германы Бремен хотноо /2021.12.18/ өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын “Moon Dance” хамтлаг эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Хамтлагийн залуус долоо дахь удаагаа ДАШТ-нд оролцон, зургадугаар байранд шалгарчээ. Ингэснээр ДАШТ-ий дөрөв дэх цомоо хүртээд байна.
Тэмцээний II шатаа амжилттай давж, финалын шатанд шилдэг долоон баг буюу Герман улсын 2 баг, Оросын 2 баг, Австри улсын 2 багтай тунаж өрсөлдөн, зургаадугаар байрт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна