“Хөвсгөл Шинэ-Үе” клуб Дээд лигт цахиур хагалж, тамирчдаас Үндэсний шигшээ багт дуудагдлаа


Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн аравдугаар сард эхэлж, хоёр сарын турш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Дээд лигт Хөвсгөл аймгийн баг, тамирчид спорт сонирхогч олны анхаарлын төвд байж, хоймор нутгаас хүчтэй, шинэ залуус цойлон гарч ирж байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгов. Тодруулбал, Дээд лигт анх удаа оролцож байгаа "Хөвсгөл Шинэ-Үе" клубын баг тамирчид Дээд лигийн гурван удаагийн аварга"Энагурэ" багийг 3:0-ын харьцаатай хожсон нь жинхэнэ шуугиан тарьж орхилоо.


удаа оролцож байгаа “Хөвсгөл Шинэ-Үе” клубын баг тамирчид Дээд лигийн гурван удаагийн аварга “Энагурэ” багийг 3:0-ын харьцаатай хожсон нь жинхэнэ шуугиан тарьж орхилоо. Дээд лигийн үүдээр дөнгөж алхаж орж ирж байгаа “багачууд” олон жилийн туршлагатай тамирчдаас бүрдсэн багийг хожиж, бусадтай нь ан ман үзэлцэж эхэлсэн нь “ах захаа алдсан” явдал байв. “Хөвсгөл Шинэ-Үе” клубын тамирчдын дундаж нас ердөө 19 юм. Эндээс шинэ, залуу тамирчид болохыг харж болно.

Спортын мастер Б.Болдбаатарын дасгалжуулалтаар бэлтгэлээ хангаж ирсэн “Хөвсгөл Шинэ-Үе” клубын чансааг илтгэх хамгийн баярлууштай үйл явдал бол тус клубээс хоёр тамирчин Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан явдал байв. Тодруулбал, Үндэсний шигшээ багт Н.Мөнхзаяа, Ц.Орхон нар дуудагдаж, тив дэлхийд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх тамирчдын бүрэлдэхүүнд багтсан юм.

Түүнчлэн, “Хөвсгөл Шинэ-Үе” клубын нэрэмжит шагналыг Хөвсгөл аймгийн Их-У6ул сумын харьяат Сүхээгийн Нямсүх хүртэж, баяр дээр баяр нэмлээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22