“The Banker” сэтгүүл Голомт банкийг 2021 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа


Олон улсын банк, санхүүгийн салбарт нэр хүнд бүхий “The Banker” сэтгүүлээс Голомт банкийг 2021 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тодрууллаа. Ийнхүү Голомт банк тус нэр хүндтэй шагналыг долоо дахь удаагаа хүртээд байна.

“The Financial Times” сонины салбар сэтгүүл болох “The Banker” нь 100 орчим жилийн баялаг түүхтэй, Их Британи улсын Лондонд төвтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг 12-р сард цахимаар зохион байгуулж, олон улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч, мэргэшсэн туршлагатай шүүгчдийн бүрэлдэхүүн ялагчдыг тодруулахдаа санхүүгийн голлох үзүүлэлт, эрсдэл даах чадвар, итгэлтэй найдвартай байдал, дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон нийгмийн хариуцлагын хэрэгжилт зэргийг харгалзан үзжээ.
“Энэ жилийн хувьд дэлхийн банк, санхүүгийн байгууллагууд дижитал шилжилт, харилцагчийн үйлчилгээ, байгаль орчин, нийгэм болон засаглалын тогтолцоонд ихээхэн анхаарал хандуулсан нь шалгаруулалтыг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож байна. Ялагчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ үлгэр жишээ биелүүлж, харилцагчдаа бүхий л талаар дэмжин ажиллаж, сүүлийн 18 сарын хугацаанд гялалзсан амжилтыг үзүүлж чадлаа” хэмээн тус сэтгүүлээс онцлон дурдсан юм.
Монгол Улсын нөлөө бүхий банкнуудын нэгд зүй ёсоор тооцогддог Голомт банкны “Дэлхийн жишиг Монголын банк” болох алсын хараа нь зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаар хязгаарлагдалгүй, засаглалын тогтолцоогоороо ч салбартаа тэргүүлэн, байгаль орчинд ээлтэй бизнесүүдийг дэмжих замаар зөв жишгийг нийгэмдээ үлгэрлэж, дэлхийн улс орнуудын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх зорилт тавин ажилладаг билээ. Дэлхий нийтийг хамраад буй цар тахал бид бүхэнд дижитал банкны давуу тал, ач холбогдлыг дахин таниулсан. Энэ хугацаанд Голомт банк харилцагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, банкны бүх төрлийн үйлчилгээг гэрээсээ буюу зайнаас авах боломжоор ханган дэвшилтэт технологийн шийдлүүдийг санал болгон ажиллалаа. Ийнхүү бид мэдээллийн технологи, дижитал шилжилтэд түлхүү хөрөнгө оруулснаар эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, дижитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг жил бүр өргөжүүлэн тэлэх зэргээр харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ хурдыг гурав дахин нэмэгдүүлсэн үр дүнг үзүүлээд байна.
Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч байгууллага, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22