БНСУ-д Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа

О.Шүрэнцэцэг
2021/12/20

БНСУ-д Омикрон хувилбарын тохиолдол нэмэгдэж зарим журмаа чангатгалаа БНСУ-д 12 дугаар сарын 20ы өдрийн байдлаар КОВИД-19-ийн омикрон хувилбарын 178 тохиолдолбүртгэгджээ. Тиймээс тус улсын Засгийн газар хилийн чанадаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах арга хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл дахин 3 долоо хоног сунгах шийдвэр гаргалааУлмаар дэлхийн бүх улсаас БНСУ-д ирж буй тус улсын иргэд болон байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран 10 хоног өөрийгөө тусгаарлах болж байнаМөн богино хугацааны визтэй гадаадын иргэдийг 1хоног тусгаарлах байранд тусгаарлаж, хил нэвтрэхээс өмнө болон дараа, тусгаарлалтаас гарах өдөр зэргээр нийт 3 удаа  коронавирусын шинжилгээнд хамруулахаар болжээ.  

БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Сөүл хотын дотор хувийн уулзалтад оролцох хүмүүсийн тоог 6, хот орчимд 8 хүн, саун, уушийн газар, биеийн тамирын заал зэрэг халдварын өндөр эрсдэлтэй газарт үйлчлүүлж буй хүмүүс вакцинд хамрагдсан эсвэл шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг нотлох вакцины үнэмлэх, эсвэл цахим аппаар нотлох зохицуулалтыг тус улсын Засгийн газраас хийсэн. Тэгвэл тус улсад “КОВИД-19”-ийн тохиолдол, нас баралтын тоо буурахгүй байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс халдвар хамгааллын шинэ журмыг мөрдөж эхлээд байна. Уг журамд зааснаар хувийн уулзалтад 4 хүн оролцох, вакцинд бүрэн хамрагдсан иргэд ресторан, кафегаар үйлчлүүлэх, вакцинд хамрагдаагүй хүмүүс дангаарааүйлчлүүлэх, эсвэл хүргэлтээр үйлчлүүлэх, ресторан, уушын  болон цэнгээний газар, бусад үзвэрүйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллахаар тусгажээКино театр, концертын танхим, интернет кафе 22 цаг хүртэл ажиллах юм.

 Харин вакцины хувьд БНСУ-ын Засгийн газраас гадаад улсад хийлгэсэн БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан боловч тус улсад суугаа цөөнгүй орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас эсэргүүцэл илэрхийлсэн тул БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан хүмүүсийг цахимд бүртгэж, ОХУ-ын Спутник вакцин тариулсан хүмүүсийг бүртгэхгүйгээр, вакцинжуулалтын 1, 2-р тунд дахин хамрагдахыг мэдэгдээд байна.  

 БНСУ-ын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яамнаас Бямба гарагт “КОВИД-19”-өөс шалтгаалан ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд тус улсад оршин суух хугацаа нь дуусах E-9 (мэргэжилгүй гэрээт ажилчин)H-2 (хувийн урилгаар хөдөлмөр эрхлэгч) гадаадын 40 мянганиргэний визний хугацааг дууссан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар сунгахаар төлөвлөж буйгаа мөн мэдэгдлээ. Тус улс коронавируст омикрон хувилбараас шалтгаалан гадаадаас ажиллах хүч авахаа хойшлуулаад байна. 

 БНСУ-д “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 1-р тунд нийт хүн амын 94.7 нэмэлт тунд 22.6  хувь нь хамрагдсан байна.  

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22