М.Тулгатын нэрийг буцаан татахаасаа өмнө С.Эрдэнэ өөрийгөө намын даргад бүртгүүлэх хүсэлтийг шүүх рүү явуулжээ

Н.Мижидмаа
2021/12/21

Монгол Улсын дээд шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 10-наас хойш 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт иржээ.

Огноогоор жагсаавал:

2021 оны 11 дүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт

2021 оны 11 дүгээр сарын 15-нд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан бөгөөд тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт

2021 оны 11 дүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг

2021 оны 11 дүгээр сарын 16-нд Ардчилсан намын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.

2021 оны 11 дүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Улсын дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг

2021 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт  

2021 оны 11 дүгээр сарын 30-нд Ц.Туваан нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт

2021 оны 12 дугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт

2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай  С.Эрдэнийн хүсэлт  
2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт  

2021 оны 12 дугаар сарын 13-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай Д.Ганбатын хүсэлт  

2021 оны 12 дугаар сарын 16-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт

2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий  О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг

2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад  2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг ирсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 1 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 1 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 1 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 7 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 7 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08