Сурвалжилга: Бөмбөгөр худалдааны төвд гоёлын даашинз 50-400 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна

О.Шүрэнцэцэг
2021/12/22

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй баярын энэ өдрүүдэд хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйл бол бүсгүйчүүдийн шинэ жилийн даашинз билээ. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй гоёлын даашинзны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа.


“САНДЭЙ” ТӨВИЙНХӨН ДААШИНЗАА 50-200 МЯНГААР ҮНЭЛЖЭЭ 

Томоохон худалдааны төвүүдэд худалдаалж буй гоёлын даашинзны үнэ ханш ямар байгааг сонирх  “Сандэй” худалдааны төв болон “ Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. Энд гоёлын даашинз 50-200  мянган төгрөгийн үнэтэй байв. Энэ жил худалдан авалт маш муу байгаа гэдгийг ч худалдагч нар хэлж байна. 

ТУРКЭЭС ОРЖ ИРСЭН ГЭГДЭХ ДЭЭРХ ДААШИНЗУУД  230-400 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Насны онцлогоосоо хамаарч сонголт нь өөр өөр байдаг. Урт, торгомсог материалтай, шигтгээ болон бусад гоёлын оруулгатай  даашинзуудыг 45-аас дээш насныхан сонгодог байна. Туркээс орж ирсэн гэгдэх дээрх даашинзууд  230-400 мянган төгрөгийн үнэтэй.


ИРГЭД ДААШИНЗ АВАХААСАА ИЛҮҮТЭЙГЭЭР ПОРКАТЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Худалдагчид хэлэхдээ 2020 оны шинэ жилийн баярт зориулж авчирсан загваруудаа одоо гаргаж зарж байгаа нь энэ гэнэ. Учир нь, өнгөрсөн жил хөл хорионы улмаас тэд бараагаа зарж чадаагүй.  Одоо өдөртөө хамгийн ихдээ 3-2 даашинз зарж байна. Бүсгүйчүүдийн хувьд ихэнх нь 150 мянган төгрөгийн  даашинзыг худалдаж авч байгаа бол 400 мянган төгрөгөөс дээш үнэтэй даашинзыг сонгох нь цөөхөн байгааг худалдагч хэлж байсан юм. 

Бөмбөгөр худалдааны төвийн худалдагчаас плажны үнэ болон худалдан авалт хэр байгаа  талаар тодруулав.

Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Иргэдийн худалдан авалт маш муу байна

Өдөр хичнээн даашинз зарж байна?

-Өдөрт хамгийн ихээр зарлаа гэхэд 3 ширхэг даашинз зарж байна. Заримдаа зарагдахгүй байх тохиолдол гардаг.

Үнийн хувьд хэдээс хэдэн төгрөгийн хооронд зарагдаж байгаа вэ?

 -Үнийн хувьд  50-200 мянган төгрөгийн хооронд зарагдаж  байна. Иргэд ихэвчлэн 200 мянган төгрөгийн хооронд плаж худалдан авч байна.  Иргэдийн хувьд даашинз авахаасаа илүү поркатлах сонирхол их байна. Өдөрт  дунджаар 10 хүний 9 нь поркатлах уу гэж асуудаг.





1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22