Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаах шийдвэрийг дөнгөж гаргалаа.
Энэ талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: "Н.Түвшинбаярын тухайд гэм буруугийн асуудалд маргаагүй. Тодорхой хэмжээнд гарсан хохирлыг төлж байгаа. Нийтдээ гурван тэрбум төгрөгийн хохирлыг эмчилгээний зардалд нөхөн төлсөн. Цаашдаа ч гэсэн гарах хохирлыг төлөх ёстой. Үүнийгээ ч өөрөө ойлгож, гэмшиж байгаа. Хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргалаа. Н.Түвшинбаяр маш их харамсч байгаа. Иргэд, олон нийт зарим мэдээлэлд шүүлтүүртэй хандаасай гэж хүсч байна. Хэргийн газар байсан бүх хүнээс тайлбар мэдүүлэг авсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна