Америкийн их дээд сургуулиудын 90 хувь нь SAT шалгалт авалгүйгээр оюутан элсүүлж байхаар болжээ

Admin
Өчигдөр

Америкийн их дээд сургуулиуд  туршид корона вирусийн тархалтыг хязгаарлахын тулд олон хүн цуглардаг SAT шалгалт авдаг 100 гаруй төвийг хаасан байна. Улмаар он гарсаар Америкийн их дээд сургуулиудын 90 хувь нь SAT шалгалт авалгүйгээр оюутан элсүүлж байхаар болсноо мэдэгджээ.

 Өнгөрсөн жил АНУ-д SAT шалгалт өгсөн оюутны тоо 32 хувиар буурч 1,5 сая болсон, ACT шалгалт өгөгчийн тоо 22 хувиар буурч 1,3 сая болсон. Гэсэн хэдий ч Америкийн их дээд сургуулиудад элсэхийг хүсэгчдийн тоо буураагүй харин ч өссөн байна. Гэхдээ шалгалтын шалгуурыг давж элсэгчийн тоо унасан байна. Жишээлбэл, Харвардын их сургууль 57 мянга 435 горилогчдоос ердөө 1968-ыг нь элсүүлжээ. Энэ бол нийт горилогчдын ердөө 3,4 хувь нь л элсэж чадсан гэсэн үг юм. Гэтэл 2017 онд горилогчдын 5,2 хувийг, 2018 онд 4,5 хувийг тус тус элсүүлж байжээ.

 Иймд Харвардын их сургууль гэхэд энэ сарын 17-нд мэдэгдэл хийж элсэгчдээс SAT ба ACT шалгалтын үр дүнг шаардахгүй болсноо мэдэгдсэн байна. Калифорнийн их сургууль бол бүр шийдэмгий алхам хийж SAT ба ACT шалгалтаас бүрмөсөн татгалзсан байна. Харин Колубын их сургууль, Стэнфордын их сургууль, Корнэлийн их сургуулиуд нь оюутнуудад SAT ба ACT шалгалт өгөх эсэхээ өөрсдөө сонгох боломж олгосон байна.

 Тодруулга

SAT шалгалт нь бакалаврын зэрэг горилон их сургуульд элсэхийн өмнө горилогчийн мэдлэгийн хэмжээг үнэлдэг. SAT шалгалтыг горилогч нь жилдээ ганц бус харин хэд хэдэн удаа өгөх боломжтой байдаг онцлогтой. SAT нь унших чадвар, бичих чадвар ба математик гэсэн нэг хэсэг мөн өөрийн сонголтоор эссе бичих гэсэн өөр нэг хэсэг гээд нийт хоёр хэсгээс бүрддэг. Тестийн заавал өгөх ёстой хэсгүүдийг 200-800 оноогоо үнэлдэг бол эссе бичлэгийг 2-8 оноогоор үнэлдэг. Шалгалт өгөх хугацаа нь ойролцоогоор 4 цаг. Шалгалт нь төлбөртэй бөгөөд АНУ-д 55 доллар байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 1 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 3 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 5 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 5 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22