Нийтийн тээврийн “дампуурал”


Монгол Улсын нийслэл, 21-р зууны метрополис хот Улаанбаатарын нийтийн тээвэр 20-р зууны түвшинд “гацсан”. Аюулгүй байдал, хүртээмж, үйлчилгээ, соёл гээд бүхэлдээ өнгөрсөн зуунаас урагшлаагүй гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн 1,6 сая орчим иргэний хэрэгцээ, шаардлагад огтоос нийцэхгүй байгаа нь бодит үнэн. Тэгвэл ийм байдалд хүрсэн шалтгааныг бид эргээд бодох цаг нь болжээ.

Нийтийн тээврийн салбар ийм байдал хүрч, хотын хөгжилд чирэгдэх болсон шалтгаан нь энэ салбарыгзах зээлийн зарчмаас гажууд, төрийн тэжээвэрболгосонтой холбоотой. Аливаа үйлдвэр, үйлчилгээ гарах зардлаа үнэн бодитоор нь үнэлээд түүндээ таарсан төлбөрийг авдаг байх ёстой. Үүнийг зах зээлийн зарчим гэж нэрлэнэ. Ингэж байж ашиг олж, үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хөгждөг. Харин Улаанбаатар хотын нийтийн тээврийн тасалбарын үнэ хамгийн сүүлд 2014 онд 500 төгрөг болж нэмэгдсэн. Ажил хаялт, тэмцэл болж байж үнэ нэмээд долоон жил болж байна. 2014 онд дизель түлшний үнэ 1790 төгрөг байсан бол өнөөдөр 2865 төгрөг болсон. Долларын ханш 2014 онд 1800 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 2811 төгрөг болж 71,73 хувиар өссөн. Гэтэл нийтийн тээврийн үнэ огт хөдлөөгүй.  Өнөөдөр 500 төгрөгөөр дэлгүүрээс юу авч болох вэ гээд бодоод үзээрэй. Үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тал талхны үнэд ч хүрэхгүй. Ийм үнээр ямар үйлчилгээ авах ёстой вэ гэдгийг бас бодоод үзэхэд илүүдэхгүй. Товчхондоо бид “ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ” байгаа.

Нийтийн тээврийн үнэ 500 төгрөгөөс өсдөггүй шалтгаан нь төр. Автобусны үнэ нэмэгдэх нь олон хүнд буюу сонгогчдод таалагдахгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээг “хүчээр” хямд байлгадаг. Жил бүр Нийслэлийн төсвөөс 130 тэрбум гаруй төгрөгийг нийтийн тээврийн салбарт өгч, нийтийн тээврийн салбарын “амийг тасалчихалгүй” аргацааж яваа. Өнгөц харахад иргэдийн халааснаас 500 төгрөг гардаг ч төлсөн татварын мөнгөнөөс багагүй хэсгийг төсвөөс зарцуулдаг. Дам утгаараа иргэдийн халааснаас л гарч байгаа гэсэн үг. Зах зээлийн зарчмаас гажсан энэ тогтолцоо нийтийн тээвэр хөгжихгүй байгаа гол шалтгаан. Үйлчилгээгээ сайжруулсан ч 500 төгрөгөөр тасалбараа зарж, төрөөс авдаг мөнгөө авдгаараа авна. Тийм учраас зардал, хөдөлмөр гаргаж хөгжих, цэвэр цэмцгэр байх ямар ч шаардлага байхгүй. Хувийн автобус компаниуд автобусныхаа тоог нэмээд хүртээмжийг сайжруулаад байх ч хэрэггүй. Учир нь хичээсэн, хичээгээгүй олдог мөнгөө олдгоороо олно гэсэн үг. Дээрээс нь автобус хэдэн удаа тойрсноос нь хамаарч цалин урамшуулал тооцдог тогтолцооноос болж Улаанбаатар хотын автобус нийтийн тээвэр биш “галзуу хулгана” болсон. Хоорондоо уралдана, буудал алгасна гэх мэтээр нийтийн тээврийн соёл иргэдийг бухимдуулаад удаж байна. Шалтгаан нь хүндээ гэхээс илүү тогтолцоондоо бий.  

Мөн нэг сая гаруй төгрөгийн хүрэхгүй цалин авч,автобус жолоодож байснаас хувийн машинаараа таксинд явбал хавь илүү орлого олох боломжтой. Тийм ч учраас нийтийн тээврийн салбар нь жолоочийн хомстолд орчихсон. Одоо байгаа жолооч нараасаахариуцлага, ёс зүй нэхэхэд учир дутагдалтай болчихсон нь бодит үнэн. Ажлаа хаяад явчихвал оронд нь ажил хийх хүн олдохгүй учир одоо байгаа жолооч нараа аргадаж ажил хийлгэдэг гэхэд болно. Нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй учраас ажилчдадаа шаардлага тавьж чаддаггүй, шаардлага тавьж стресстсэн, стрессдээгүй олдог мөнгөө олчих учраас хичээдэггүй. Ийм нэг чөтгөрийн тойрог нийтийн тээврийн салбарт нүүрлээд байгаа. 

Бодит нөхцөл байдлаа харахад автобусны тасалбарын үнийг нэмэх, зах зээлийн зарчимд нийцүүлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ олон нийт эсэргүүцдэг, улс төржүүлдэг учраас тийм зориг үе үеийн эрх баригчдаас гарч байгаагүй. Өнөөдөр бид хямд үнэтэй автобусанд зорчиж байгаа нь сайхан мэт санагдаж болно. Гэхдээ бид өөрсдийнхөө ая тух, эрүүл, аюулгүй байдлаас хэмнэж байгаа гэдгийг ухаарах цаг болсон. Энэ хэвээрээ төлөх мөнгөө харамласаар байвал нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй. Ирэх онд Нийслэлийн төсвөөс 500 шинэ автобус худалдаж авахаар болсон гэдгийг Хотын дарга дуулгасан. Таатай мэдээ. Гэхдээ шинэ автобусанд 500 төгрөгөөрөө зорчоод байвал хэдхэн жилийн дараа бахь байдагтаа гацсан хэвээрээ байна. 

Н.Сансар

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 13 минутын өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 28 минутын өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 57 минутын өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 3 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 5 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 6 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 7 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 7 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 7 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 23 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр