Япон Бээжингийн Олимпод бойкот зарлахгүй

О.Шүрэнцэцэг
23 цагийн өмнө

Япон нь Бээжингийн тоглолтод ямар нэг байдлаар бойкот зарлахгүй ч Засгийн газрын төлөөлөл сайд, өндөр албан тушаалтнуудыг явуулахгүй байхаар шийджээ.

 Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно энэ талаар мэдэгдэл хийхдээ “Бид Бээжин рүү Засгийн газрын төлөөлөл явуулах төлөвлөгөөгүй байна. Гэхдээ Бээжингийн Олимп дээр Токиогийн Олимпын зохион байгуулах хорооны тэргүүн Хасимото, Японы Олимпын хорооны тэргүүн Ямаситанар байлцана. Түүнчлэн Паралимпын тоглолтын үеэр Паралимпын хорооны тэргүүн Мори Бээжин орно” гэжээ.

 Гэхдээ Бээжин рүү Засгийн газрын төлөөлөл явуулахгүй байх шийдвэрээ дипломат бойкот биш болохыг онцолсон байна. Тэрээр “Япон нь бие даан шийдвэр гаргасан. Манай төлөөлөгчдийн Бээжингийн тоглолтод оролцохтой холбоотойгоор бид өвөрмөц нэр хэллэг ашиглах сонирхолгүй байна. Миний л мэдэж байгаагаар АНУ-ын зарлаад байгаа шиг “дипломат бойкот” гэсэн нэр томъёогбид ер ашигладаггүй гэжээ.

 Судлаачдын онцолж байгаагаар дараа жил Япон ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Ийм нөхцөлд Токио нь АНУ дагаад Олимп руу төлөөлөгчдөө бүрмөсөн явуулахгүй гэвэл Бээжингийн зүгээс хатуу хариу арга хэмжээ авч магадгүй тул Японы ийнхүү нэг талаас Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг өндөр албан тушаалтан нэгийг ч явуулахгүй байснаар АНУ-тай санаа нэг, нөлөө талаас спортын салбарт нэр хүндтэй албан тушаалтан явуулснаар бойкот зарлаагүй гэдгээ Бээжинд харуулсан шийдвэр гаргаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22