Р.Эмүжин: Н.Түвшинбаяр алдлаа, алдахдаа андынхаа алтан амийг, өөрийнхөө мөн чанартай алдлаа

Admin
16 цагийн өмнө

 Э.Энхбат агсан нас барсантай холбоотойгоор яруу найрагч Р.Эмүжин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нас чацуу, бяр чацуу, боломж чацуу нэгнийгээ олимпийн аварга болтол нь бэлтгэл хангагч хийнэ гэдэг хэр баргийн аавын хүүгээс гарахгүй уужуу ухаан, уудам сэтгэл, талбиу чанар, тайван зан шүү. Босоод ирэх болов уу гэж хайрлаад үзэгний үзүүр хөдөлгөхөөс эмээж явсан олон хүн байгаа, одоо гэтэл тэр бурхны бөх болжээ. Монголын их өв уламжлал, өр зүрх, өвгөдийн үлдээсэн бөхийн жудаг, бөхөлсөн сэтгэл түүний өмнө мэхийж байна. Дэндүү харамсмаар энэ явдал сайхан бөхчүүдийн маань нийгмийн асуудлыг ч бас хөндөж байна. Бөх бол төрдөг. Тэд тэнгэрийн дор барилдах гэж, баяр гунигийн дундуур харцага мэт дэвж, начин шонхор мэт дүүлж, тас мэт өвгөрөх гэж ирдэг. Эрт цагт уйлсан, өвдсөн хүүхдүүдээ бөх хүнд ганц тэврүүлээд айл хотлоороо чихээ амраадаг байлаа. Бие чилээрхсэн хөгшчүүд бөх хүнтэй золгох юм уу, тамхилах, гар барих төдийд хэсэгтээ хэнхэлзэх хүчийг олдог гэж үздэг байлаа. Бөхчүүдийг лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, талын эзэд гэж дээдэлдэг, тэд маань ч тэглээ гээд дэвж сагадаггүй, дээлтэй аврал явлаа.

 Учир нь хүн болгон барилдах гэж төрдөггүй, хүн бүр төрмөл авъяас, заяамал бие, тавилан дагасан оюун, бяд авч эхээс унахгүй шүү дээ. Тиймээс тэд бол онцгой хүмүүс. Би тэгж боддог, тиймээс ч бөх, морь, сур гурваараа оролдох дургүй, олон үг хэлэх бүр ч дургүй. Монгол бөхөө одоо болтол бид спорт уу, эсвэл наадгай юу гэдгийг шийдээгүй явна. Үүнээс шалтгаалан ховорхон заяадаг бөхчүүд маань тавилангаа дагавал барилдмаар байдаг. Усыг саатуулж, уулыг өргөн дэвмээр байдаг. Хар мууг харьтан дээрээ өргөж, хазгай муухайг жигүүрээрээ халхлан хамаг ардынхаа өмнө зодоглоод л баймаар байдаг. Гэтэл барилдаад хэчнээхнийг олох уу, хэрхэн амьдрах уу? Тиймээс хүссэн хүсээгүй улстөрчдийн дагуул, бизнес эрхлэгчдийн хамгаалагч болдог. 

Нэрээ, сүрээ, заяасан завилаа суудлаа, авч төрсөн аагтай эрчээ хэдэн төгрөгөөр өгдөг. Ашигч нэгэнд ашиглуулж, хонжооч нэгэнд хорлуулдаг. Эл замаар яваад эвдэрсэн нь ч байх, элдэвлэсэн нь ч байх, эвгүйдсэн нь ч бий. Энэ л сонголтын зам дээр Түвшинбаяр алдлаа. Алдахдаа андынхаа алтан амийг, өөрийнхөө мөн чанарыг алдлаа. Харамсалтай байна. Хан уул мэт сайхан бөхчүүддээ барилдах эрх чөлөө, барилдаад амьдарч болох дүүрэн боломжийг өгч, үндэсний бөхийг орчин цагтай нийцүүлэн, зохируулан урагшлуулж, хөгжүүлж чадахгүй байгаа Монгол бөхийн холбоо тарвал таарна. Өнөөдөр ч гэсэн хэдэн бөх хамгаалалтанд гарч байгаа нэрээр нударга бяр хоёроороо хорвоог дэнсэлж, амьдралаа тэнсэж явааг бод. Энэ хоёр залууг бол Булганы АН л тэр гайтай 2021.04.02-ны өдөр дуудаж, тэр тэнэг маргаантай цуглаандаа байлцуулах гэж уулзалдуулсан шүү дээ. Дахиад хэчнээн бөх энэ улстөрд бөхчүүдийг чимэг зүүлт, ганзагалаа болгож ашигладаг ядруу аргын чинь өмнө сөхрөх ёстой вэ? Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Түвшинбаярыг зөвлөхөөрөө авсан, хэрэг гарах үед байсан сэтгүүлчийг хэвлэлийн албаны даргаараа авсан шүү дээ, эрүүл хандлага мөн юм уу? Ийм байж болох уу? Дахиад асууя. Монгол бөх спорт юм уу, наадгай юм уу? Барилдах л гэж төрсөн хэчнээн бөх бас ямар улстөрчийн ширээний чимэг, суудлын ганзагалаа болж, амь амьдралаа дэнсэлж явах юм бэ? Энэ асуултанд хариулж чадахгүй бол Монгол бөхийн холбоо тар!

ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ: Булган аймгийн Могод сумд 1984 онд төрсөн. 37 настай. 2005 онд аймгийн арслан, 2009 онд улсын начин болсон. Улсын наадамд 2009, 2012, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа шөвгөрч, чимэг нэмсэн. Жудо бөхийн Азийн аваргын хүрэл медалт.

Тэрбээр " Начин хэвээрээ дуусахад надад харамсах юм байхгүй ээ. Цолондоо уужуухан явах сайхан. Нэг их том цолтой, түүндээ хүрч ядаж, хүүхэд шиг багадаж явах муухай" хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Тийм ээ, тэр олимпийн аваргаас ч том хүн чанартай, жинхэнэ бөх явлаа. Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал явлаа. Түвшинбаяр харин хэн ч байж чадсангүй, хэн нэгний өгсөх зам дээр өөрийгөө гээж дээ" гэж өөрийн сошиал хуудсандаа бичжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 14 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22