БШУЯ: Ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан

Н.Мижидмаа
2021/12/31

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг.

"Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна. Харин 5 аймагт Засаг даргын дэргэд “Ёс зүйн зөвлөл” байгуулаагүй байна.

Судалгаанаас дүгнэхэд 2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөлд ирүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй 17 өргөдөл гомдлыг буцаасан байна.

Ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан байна. Үүнээс

  • 12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож,
  • 18 албан хаагчид сануулах арга хэмжээ авч,
  • 11 албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.

Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд боловсролын салбарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Тэгвэл эхэлсэн ажлаа үр дүнд хүргэж үүнд чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж боловсролын салбар 2022 оныг ЁС ЗҮЙН ЖИЛ болгон зарлаж байна.

 

Эх сурвалж: БШУЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 7 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 7 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 9 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 9 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 10 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 12 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28