Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний боломжит гурван үйл ажиллагаанд цахим систем нэвтрүүллээ

Н.Мижидмаа
2021/12/31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах зорилтын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах, гадаадаас нарийн мэргэжлийн ажиллах хүч, мэргэжилтэн авах үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ.

1. Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой.
Үүнд:
• Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, зуучлуулагчийн бүртгэл, үйл ажиллагааны тайлангаа цахимаар ирүүлэх;
• Зуучлуулагчид тодорхойлт авах;
• Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх;
• Мэдээллийг цахим системээр дамжуулан шуурхай авах;
• Зуучлуулагч санал, хүсэлтээ илгээх, тусгай зөвшөөрөлтэй байгууллагын талаарх мэдээллийг авах;

2. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой.
Үүнд:
• Урьдчилсан зөвшөөрөл авах;
• Зөвшөөрөл авах үйлчилгээ;
• Сунгалт хийлгэх үйлчилгээ;
• Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох үйлчилгээ;

3. Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх үйл ажиллагааны дараах үйлчилгээг авах боломжтой

Үүнд:

• Тусгай шалгалтад бүртгүүлэх

• Энгийн шалгалтад бүртгүүлэх

Цахим систем нэвтрүүлсний давуу талууд

  •  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн сан бүрдэнэ.
  •  Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгал сайжирна.
  •  Цахим үйлчилгээний соёлыг нэвтрүүлнэ.
  • Эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулж, хэмнэлт бий болгоно. /цаасны хэрэглээ, харилцах цаг хугацаа, дугаарлан зогсох гэх мэт/
  •  Мэдээллийг хүссэн газраасаа дижитал төхөөрөмж ашиглан шуурхай авах боломж нээгдэнэ. /Ухаалаг гар утас, IPAD, таблет, бусад төхөөрөмж/
  • Санал хүсэлтийг цахимаар ирүүлснээр асуудал шийдвэрлэх явц аль шатанд явагдаж буйг хянах боломжтой.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 15 минутын өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 39 минутын өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 45 минутын өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 6 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 6 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08