УПЕГ: Сүүлийн хагас жилд 47 хэргийг шүүхэд шилжүүлж, 38-ыг хаасан

Н.Мижидмаа
2021/12/31

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан. 

Тус ажлын хэсгээс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүлжээ. Тодруулбал, 47 хэргийг шүүхэд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон хэрэг бүртгэлтийн 38 хэргийг хааж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх буюу 42.8 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. 

Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд нэг хэргийг гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр, хоёр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар  шийдвэрлэжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд эдгээр хэргүүдтэй холбоотой  ирүүлсэн 53 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 44 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийн ихэнх хэсгийг шийдвэрлэсэн гэж үзэж, үлдсэн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэн шийдвэрлүүлэхээр харьяа прокурорын газруудад хүргүүлжээ. 

 Эх сурвалж: УЕПГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 11 минутын өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 34 минутын өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 41 минутын өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 6 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 6 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08