ТӨВ АЙМАГ: Төрийн алба хаагчид амралтад явахдаа согтуурч нэгнээ бүлэглэн зодон 39 настай эмэгтэй хохирч үлджээ

Н.Мижидмаа
2022/01/07

Төрийн алба хаагчид нийлж архи согтууруулах ундаа хэрэглэж нэгийнхээ амь нас, эрүүл мэндийг хохироосон талаарх мэдээллийг бид Төв аймгийн Баянжаргалан сумаас бэлтгэлээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрынхан төрийн алба хаагчдын баяр тэмдэглэхээр Тэрэлж рүү амралтад явжээ. Улмаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  эмэгтэйчүүд муудалцаж 3-4 төрийн алба хаагч нийлж 39 настай эмэгтэйг зодож, тархи нуруу нугасанд нь хүнд гэмтэл учруулжээ. 


Харамсалтай нь зодуулсан эмэгтэй тухайн үед болсон явдлыг ар гэрийнхнээсээ нууж, хэд хоногийн дараа эмэгтэйн биеийн байдал гэнэт мууджээ. Биднийг Баянжаргалан суманд очиход 39 настай эмэгтэй Төв аймгийн Зуунмод сум руу сайн бариачид биеэ бариулахаар явсан байсан юм. Хохирогч тус суманд төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг.

Бид болсон явдлын талаар  Баянжаргалан сумын Засаг даргаас тодруулахад тэрбээр "Тухайн амралтад 20 гаруй төрийн алба хаагчид явсан. Ганц, хоёр шил архи уусан" хэмээн хээв нэг ярив.   Тухайн эмэгтэйг гэмтээсэн байж болзошгүй алба хаагчид өнөөдөр ажлаа хэвийн хийж байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 23 минутын өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 30 минутын өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 5 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 5 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08