Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь зөөвөрлөгдөж, 995 нь дотоодын халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 41-80 насны хоёр эмэгтэй халдварын улмаас амиа алджээ. Нийт нас баралт 1997 болоод байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна