Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь зөөвөрлөгдөж, 995 нь дотоодын халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн байдлаар 41-80 насны хоёр эмэгтэй халдварын улмаас амиа алджээ. Нийт нас баралт 1997 болоод байна.
Биеийн байдлын хувьд 809 иргэн хөнгөн, 2316 иргэн хүндэвтэр, 401 иргэн хүнд, 21 иргэн нэн хүнд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна