Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны “Задгай”-д эмийн үйлдвэрийн агуулахад химийн бодис алдагдсан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан.
Үндэсний Аврах бригадын алба хаагчид 04:15 цагт очиж “Газ тек TG-1” багажаар хэмжилт хийхэд 2.5 ppm “Цианамид” алдагдсан байсныг усаар саармагжуулж, өрөө тасалгааны цонхыг онгойлгож агаар сэлгэн мөн өдрийн 09:00 цагт дахин хэмжилт хийхэд тус үйлдвэр дэх агаарын найрлагад “Цианамид” илрээгүй болно.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна