Дархан: Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Н.Мижидмаа
2022/01/11

Коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбогдуулан өнөөдөр /2022.01.11/ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралджээ. 

Хурлын шийдвэрийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал иргэдэд танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн бизнесийн үндсэн үйл ажиллагааг аль болох хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана гэдгийг онцлов. 

Тус хурлаас аймгийн хэмжээнд ААНБ, иргэдийг дараах ГУРВАН ШИЙДВЭРИЙГ дагаж мөрдөхийг чиглэл болгожээ. Үүнд: 
1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. 
2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулахгүй байхаар болов. 
3. Сар шинийн баяраар төр, хувийн хэвшлийн байгууллагууд, нутгийн зөвлөлүүд нийтийг хамарсан нэгдсэн золголт хийхгүй юм. Харин нийт иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг аймгийн Онцгой комиссоос уриалжээ. 

Коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан сайн дурын шинжилгээний цэгийг нэмэлтээр ажиллуулахаар болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 минутын өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 20 минутын өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 5 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 5 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08