Б.Энхбаяр: АТГ, ЦЕГ-ын дарга нарыг байлга. Асуулт байна, хэн хариулах юм бэ

О.Шүрэнцэцэг
2022/03/29

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ сонсголыг хариуцлагатай, ажил хэрэгч байлгах үүднээс хэд хэдэн хүнийг заавал байлга гэж шаардсан. Нэгд, орлогч, дэд дарга нарыг байлгахгүй. Байгууллагын дарга нар өөрсдөө байх ёстой. Жишээ нь, Монголбанкны дэд ерөнхийлөгч өгнө гэсэн байна. Ерөнхийлөгчийг нь авчир, Б.Лхагвасүрэн өөрөө ирж хариул. Үндэсний аудитын тайланг гуравдугаар газрын захирал тавина гэж. Үгүй ээ, Ерөнхий аудитор өөрөө ир. Эдгээр хүмүүсийг авчир. Хуулийн байгууллагын дарга нар хаана байна. Монгол Улсын Ерөнхий прокурор, АТГ, ЦЕГ-ын дарга нарыг байлга. Асуулт байна, хэн хариулах юм бэ. Дөрөвт, энэ банкийг дампууруулсан, найдваргүй зээл болгосон хэдхэн компани, хэдхэн хүнтэй холбогдож байна. Хөгжлийн банк үндсэндээ Худалдаа хөгжлийн банкны охин компани хэлбэртэй болсон гэдгийг бүгд мэдсэн. Тиймээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны удирдлагыг авчирмаар байна. Дараа нь, Хөгжлийн банкинд хариуцлагатай алба хашиж байсан, хамаарал бүхий этгээдүүдээс асуух асуулт байна. Жишээ нь, Я.Сод-Эрдэнэ бол төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий хүн. Хөгжлийн банкны зээлийн газрын захирал байсан хүн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг дууд. Хөгжлийн банкны зээлийн газрын захирал байсан. Энэ хүмүүсийг дууд, асуух асуулт байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 5 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 7 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 9 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 10 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22