Б.Пүрэвдорж: Дөрөвдүгээр сард багтааж тэтгэврийн хуулийг хэлэлцэхгүй бол жагсаал хийнэ шүү

О.Шүрэнцэцэг
2022/03/31

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн үг хэллээ. Тэрбээр, "Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал бага байх шиг байна. Би МАН-ын овсгоотойхон шиг гишүүн байсан бол 500 мянгаас нэг сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 сая төгрөгний тэтгэрийг 10 хувиар 2 саяаас дээш бол 5 хувиар нэмээд тэтгэврийн зөрүүг ойртуулах  арга хэмжээ авах байсан. Даанч тийм гишүүн алга. Дандаа дарга нараа хардаг л гишүүд байна гэж МАН-д би хэлсэн. Нэг талаар магтсан нөгөө талаар шүүмжилсэн. Иргэд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгосонд баяртай байгаа. Тэгэхдээ бид нарын яриад байгаа тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо 7 жилийн цалингийн дунджаар биш 5 жилийн дунджаар тогтоох энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөөч ээ. Дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудалд оруулж өгөөч ээ. 

Тэр хуулийнд бүр тэтгэвэр тогтоохдоо 10 жилийн асуудал яригдаж байгаа. Тийм ард иргэдийн эсрэг хууль шийдэж болохгүй. Энэ хуулийг яаралтай хэлэлцэж өгнө үү. Дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудалд оруулахгүй бол Баянхонгор аймагт эхний ээлжинд УИХ-ын даргын тойрогт жагсаал зохион байгуулна. Дараа нь Хэнтий аймагт Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тойрогт жагсана. Дараа нь байнгын хороо хариуцдаг М.Оюунчимэг гишүүний Чингэлтэй дүүрэг дээр жагсаал зохион байгуулна шүү. Ахмадуудтай цуг жагсана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22