Ч.Өнөрбаяр: АН-ын нэр бүхий эрхмүүдийг төрийн хамгаалалтад авах шаардлага хүргүүлнэ

О.Шүрэнцэцэг
2022/04/06

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ТЕГ-ын баривчилсан Б.Баасанцогт Монгол Улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан.  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэж явсан улстөрчдийг шоронд хийх схемийг зураад тухайн үеийн эрх барьж байсан хүмүүстэй холбогддог байсан гэдэг нь нотлогдсон. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярьж байсан. С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж , М.Энхсайхан, Да Ганболд зэрэг хүмүүстэй холбоотой бүх шүүх хурал, түүнийг яллахтай холбоотой схем гарч байсан. Түүнд нь Э.Бат-Үүл баатарын шүүх хурлын үйл явдал ч байсан.

Б.Баасанцогтын гэрээс буу зэвсэг олдсон гэдэг нь юу гэсэн үг вэ?  ТЕГ хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байх гэж бодож байна.

Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол төрийг хүчгүйдүүлэх гэсэн гадны гар хөл, нөлөөлөл байна. Эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болдог стиллийг цөөн хэдэн улс хийдэг. Энэ Монгол төрийн бодлого биш. Ардчиллын 30 жилд МАН болон АН засаг барихдаа хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Яагаад гэвэл Монгол Улсын тусгаар тогтнолыг тулж байгаа хоёр багана болохоор. Харин модон сэлмээр зодолдож байсан байж болно. Монголын нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн, монголын төрийг хүчгүйдүүлэх гэсэн гадны гар хөлийн бодлого байна гэж харж байгаа. Хамгийн сүүлийн үзэл санааны хоригдол нь Э.Бат-Үүл дарга болж байх шиг байна. Энэ хүмүүсийг хориод болохгүй болохоор нь хөнөөх гэж байгаа юм байна. Ингээд эрх баригч нам хөнөөлөө гэж магадгүй.

Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээж байгаа Засгийн газар, ТЕГ, цагдаагийн байгууллага Ардчилсан намын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Үүнийг шаардана. Төрийн үүрэг.  Уг асуудлын талаар холбогдох хуулийн байгууллагууд руу шаардлага хүргүүлнэ. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой. Гэхдээ Монгол төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол юу юунаас илүү эрхэм байх ёстой" гэж мэдээллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 4 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 8 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 9 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22