Өчигдөр төв талбайд залуусын жагсаалын үеэр төрийн ордноос гарч явсан хүнээс архи үнэртсэн талаар жагсагчид хэлж, тухайн хүний согтолтыг драгер багажаар шалгахыг шаардсан. Улмаар тухайн хүнийг цагдаагийн байгууллагаас шалгахад согтолтын зэрэг нь 0 байсан гэж мэдээлж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Манай Хэрэг эрхлэх газрын ажилтан согтуу байсан гэдэг худлаа. Гарч явахад нь согтуу гэж андуурсан байсан. Дахиад шалгахад мөн л 0 хувьтай гарсан байна лээ. Гэхдээ хувцас хунарыг нь ураад, зодуулчихсан байна лээ. Ер нь хүндрэлтэй нөхцөл байдалд ийм асуудал үүсчих гээд байдаг тал бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна