Хоёр өрөө түрээсийн байрны үнэ 1.2-1.9 сая төгрөгийн ханштай байна

О.Шүрэнцэцэг
2022/04/14

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 02 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурсан байна. 2022 оны 02 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болсон бөгөөд Хан-Уул  дүүрэгт хамгийн өндөр буюу 4.5 сая төгрөг байна.

Хамгийн өндөр үнэтэй хуучин орон сууцууд Хан-Уул дүүрэгт 4.5 сая, Сүхбаатар дүүрэгт 3.16 сая, Чингэлтэй дүүрэгт 3.52 сая төгрөг Баянзүрх дүүрэгт 3.03 сая төгрөгийн ханштай байгаа юм. Харин хамгийн бага ханштай нь Баянгол дүүрэгт 2.72 сая төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт 2.31 сая төгрөгийн үнэтэй байна.


 Энэ оны 2 сарын байдлаар Хан-Уул дүүрэг дэх орон сууцны үнэ нь 1,9 тэрбум, 545 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин хамгийн бага үнэ 100-88 сая төгрөгийн ханштай байна.

Баянзүрх дүүрэгт байрлах шинэ орон сууцны үнэ  2.3-4.6 сая төгрөгийн ханштай. Баянгол дүүрэгт байрлах шинэ орон сууцны үнэ 2.63 сая төгрөгийн үнэтэй байна. Сүхбаатар дүүрэг дэх шинэ орон сууцын нэгж талбайн үнэ 3.58 сая төгрөгөөс эхэлж байгаа юм. 


ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 1,9 ТЭРБУМ, 545 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцуудыг нэг ам.дөрвөлжин талбайг 1.6-2.8 сая төгрөгийн үнээр үнэлжээ. Шинэ орон сууцын нэг ам.дөрвөлжин талбайн дундаж үнэ 3.1 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнээс Сүхбаатар болон Хан-Уул дүүргүүдэд нэгж талбайн үнэ хамгийн өндөр байгаа аж. 

Түрээсийн байрны дундаж үнийг судлахад хажуу өрөө 400-690 мянга, нэг өрөө байрыг 1.3-900 мянга, хоёр өрөө байр 900-1.9 сая, гурван өрөө байр 2.8-4.8 сая төгрөгийн ханштай байна. Эдгээр нь өрөөний талбайгаас болон орон сууцын байршлаас хамааран харилцан адилгүй үнэтэй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22