Танилц: Долоохон хоногийн дотор гол нэрийн 15 бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

О.Шүрэнцэцэг
2022/04/15

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, өмнөх долоо хоногоос 18 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өсчээ


ЯМААНЫ ЯСТАЙ МАХ НЭГ КИЛОГРАММ МАХ ДУНДЖААР 10,400 ТӨГРӨГ БАЙНА

 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 267 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.01 хувиар буюу 400 төгрөгөөр буурсан байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 250 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.03 хувиар буюу 633 төгрөгөөр өссөн байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.59 хувиар буюу 500 төгрөгөөр буурсан, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 10,400 төгрөг байна.

ДЭЛГҮҮРТ “АЛТАН ТАРИА” САВЛАСАН НЭГ КГ ГУРИЛЫН ҮНЭ ДЭЭД ЗЭРЭГ НЬ 1499-1800 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

 2022 оны 04-р сарын 13-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1499-1800 төгрөг, 1-р зэргийнх 1319-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.  Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600-аас 1800 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1700 төгрөг, 1-р зэргийн гурил 1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

 МОНГОЛ ЛУУВАН 2999-3500 ТӨГРӨГИЙН ХООРОНД ҮНЭТЭЙ БАЙНА

 Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1200-1700 төгрөгийн үнэтэй байна. “Хар хорин зах”, “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1700 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна. Монгол лууван 2999-3500 төгрөгийн хооронд үнэтэй байна.

 ЦАГААН БУДАА ХҮНСНИЙ ЗАХ, ДЭЛГҮҮРТ 3000-5500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1500-1700 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1500 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1700 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

 Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3000-5500 төгрөгийн үнэтэй байна. “Барс худалдааны төв”-д хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5500 төгрөгөөр “Хүчит шонхор зах” худалдаалж байна. Шар будааны дундаж үнэ 2022-02-16 өдөр 2,667 төгрөг байсан ба түүнээс хойш 2022-04-13 өдрийг хүртэл тогтмол 2,583 төгрөгийн дундаж үнэтэй байв.

 ДИЗЕЛЬ ТҮЛШ” ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДААР 3130-3135 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 3130-3135 төгрөгийн үнэтэй байна. “Аи-76, 80” шатахуун 2022-03-02 өдөр 2,270 төгрөгийн үнэтэй байсан ба дараа долоо хоногийн ажиглалтаас 2022-04-13 өдрийг хүртэл тогтмол 2,370 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 2385-2390 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” шатахуун түгээх станцуудаар 2990-3070 төгрөгийн үнэтэй байна. “Газ” 2022-03-23 өдөр 1,855 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2022-04-13 өдрийг хүртэл тогтмол 1,650 төгрөгийн үнэтэй байв.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22