Улсын харцага Н.Золбоо Д.Мөнх-Эрдэнийн өгсөн Land cruiser машиныг буцааж өгчээ

О.Шүрэнцэцэг
2022/04/15

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ээлжит лайваараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоог "Би чиний хүн чанараас ой гутсан. Би өгсөн юмныхаа араас харамсаж байгаагүй. Өгвөл өгсөн шиг өгдөг эр хүн. Бөх хүнээс гармааргүй  занг гаргасан. Харцага цолоо батлаарай. Түүний дараа чамайг хүндэлнэ" гэж шүүмжилсэн. 

Тэгвэл шүүмжлэлийн хариу болгож, Улсын харцага Н.Золбоо өөрийн цахим хуудаснаа  "Төрийн наадмын дэвжээнд 9 жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээл 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал 3 өрөө байр, машин өгнө гэж амалсан. Цолоо аваад амалсан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн баярлаал авсан. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгөе гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү. Д.Мөнх-Эрдэнэ" гэж бичжээ.

Харин өнөөдөр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.

"Авсан бол өгдөг жамтай. Хадаг сүүгээ бариад машинаа буцаагаад өглөө. Миний өчүүхэн ч гэсэн амжилтыг үнэлж шагнаж урамшуулсан таньд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.
Одоо урагшаа хараад явцгаая адилхан эр улс" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22