Хөтөлийн цементийн үнэ тонн тутамд 240 мянгаас 184 мянга болж буурчээ

О.Шүрэнцэцэг
2022/04/20

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46,000 төгрөгөөр (20%) бууруулж, 184,000 төгрөг болгожээ. Энэ талаар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлогч Л.Наранбаатар:

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46,000 төгрөгөөр (20%) бууруулж НӨАТ-гүй үнээр 184,000 төгрөг болгож байна. Хууль бусаар шохойн ордтой нь, дэд бүтэцтэй нь, дулааны станцтай нь, ажиллах хүчинтэй нь 4 өрөө байрны үнээр хувьчилж авсан нөхдүүд 2015 оноос хойш найдваргүй авлага, төлөх ёсгүй зээлийн хүүгийн зардалд 153 тэрбум.₮ буюу манай 800 орчим ажилчдын 15 жилийн цалинтай тэнцэх мөнгийг зардалд бүртгэж, цементийн өртөгийг нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл олсон 100 төгрөгний орлогын 37 төгрөг нь энэ хууль бус зардалд бүртгэгдэж, өртөгт суужээ. Ингээд энэ мөнгөө гаргах арга нь үнэ нэмэх. Хуулийн байгууллагад хандах өргөдөл, гомдлууд бэлэн болсон. Хариуцлага тооцож, алдагдсан мөнгөө нэхнэ. Хулгай байхгүй болж буй тул ажилчдынхаа цалинг нэмж, улсын дундаж түвшинд аваачих боломж гарч байгаа.

Үйлдвэрээ аврах ганц арга нь та бүхэн манайхаас цемент авах явдал шүү! Манай борлуулалт одоогоор жилд 350 мян.тн байна. Энэ жил 450-500 мян.тн-д, ирэх жилээс 700 мян.тн-д буюу хүчин чадлынхаа 70%_д хүргэх зорилт тавьж ажиллана. Хулгайн зардал энэ жилээс зогсож буй тул өртөг буурах боломжтой болж байгаа юм шүү Маргааш УБ хотод Барилга Экспо-2022 болно. Цементийнхээ борлуулалтын гэрээг хямдарсан шинэ үнээр хийх тул ирээрэй бетон үйлдвэрлэгчид, байшин барилга баригчид, бүтээн байгуулагчид аа! 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22