Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар өнөөдөр (2022.04.20) Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна