Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ӨБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж байна

О.Шүрэнцэцэг
2022/04/20

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани нь 

Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд : 

Дотоодоос: 

"ДҮТ" ТӨХХК төвийн бүсийн систем

“Ухаа худаг” салбараас,
Гадаадаас:  БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлогч "Нарийн сухайт эрчим" ХХК,

БНХАУ-н ӨМӨЗО Баяннуур аймгийн цахилгаан эрчим хүчний компаниас тус тус цахилгаан эрчим хүчийг худалдан авч Өмнөговь аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийн нийт 19470 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчийг түгээн ажиллаж байна.

Тус компани үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи болох #Тоолуурын заалт авах гар утасны аппликейшнийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь хэрэглэгчийн тоолуурын заалтыг гар утас ашиглан програмд шууд илгээдэг давуу талтай, мөн “Скада” буюу хяналт удирдлага, мэдээллийн системийг 2016 оноос хойш үе шаттай хэрэгжүүлэн 35кВ, 35/15кВ, 35/10кВ, 10кВ-н дэд станцуудын мэдээллүүдийг нэг цэгээс хянаж байна. Ухаалаг тоолуурыг 2019 оноос хэрэгжүүлж 2021 онд ухаалаг тоолуураар хэрэглэгчийн тоолуурыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн ТП-116, 27, 8 дэд станцуудын 100А 22 ширхэг, 5А 6 ширхэг, 220В 326 ширхэг тоолуурын ухаалаг тоолуураар сольж шинэчилснээр нийт 1247 ширхэг ухаалаг тоолууртай болсон байна. 2017-2022 онд тариф тоолууртай айл өрхийн халаалтын улирлын орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд нийт 1241 айл өрх хамрагдаж 5868,75 мян.кВ.ц цахилгаан эрчим хүчний үнэнэд 522,8 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Аймгийн Засаг дарга. ӨБЦТС ТӨХК-ийн хамт олонтой уулзаж цаг үеийн мэдээлэл өгөхийн зэрэгцээ орон нутгаас тухайн салбарт авч хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтран идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа зарим хүмүүст шагнал гардууллаа. Үүнд: Өмнөговь аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Б.Дүгэрсүрэн, Эрчим хүчний тэргүүний ажилтан тэмдгээр ахмад настан Г.Жаргал, яамны жуухаар Л.Адьяа Ч.Огтоо нарыг шагнаж урамшуулан нийт хамт олонд хандан #Цаашид тулгамдсан асуудлыг аймгаас шийдвэрлэж ажиллах бөгөөд хөгжлийн гол тулгуур цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх үйлсэд нь амжилт хүслээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22