Манай сурвалжлах баг Дорнод аймагт гарсан түймрийн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилан ажиллаж байна. Халх гол суманд байгалийн үзэсгэлэн бүрдсэн Нөмрөгийн Дархан цаазат газарт гарсан түймэр олон километр газрыг хамарчээ. Түймрийн хор уршигаар Дархан цаазат газрын ойролцоох ан амьтад олноороо зугтаж, зарим нь шатсан талаар тус сумын байгаль орчны байцаагч ярьж байлаа. Мөн ОБГ-ын алба хаагчид машингүйн улмаас явганаар хэдэн зуун километрийг туулж түймрийг унтраажээ. Түймрийн хохирлыг тогтоохоор Дорнод аймгаас баг гарч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна