Б.Тэлмүүн: НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй иргэдийг дэмжсэн бодлого болох эрсдэлтэй

О.Шүрэнцэцэг
2022/04/22

 НӨАТ-ын эргэн тойрон дахь асуудлаар Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнтэй ярилцлаа.  Тэрбээр "Монголд НӨАТ-ын систем анх 1997 онд нэвтэрсэн. Тэр үед 15 хувьтай хэрэгжиж байсан. НӨАТ-ын систем 2006 он хүртэл хэрэгжихдээ тухайн цаг үеийнхээ үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд 2006 ондоо 4:10 системд орох төсөв, эдийн засгийн боломжийг үүсгэж, 10 хувьтай болсон. Тэр цагаас хойш 2015 онд НӨАТ-ын систем шинэчлэгдэж, иргэдэд хоёр хувийн урамшууллын систем бий болсон.

Хүмүүсийн мэддэгээр И-Баримтын систем болсон.  Дэлхий нийтэд НӨАТ-д бүртгэлтэй 190 улсаас 160-д нь байдаг. НӨАТ-гүй улс орнууд арлын жижиг цөөн орон байдаг. Тэр дунд Монголын найман хувийн НӨАТ-аас бага нь 10 орчим улс бий. Манай улс шиг иргэдийн төлсөн НӨАТ-ыг буцаан олгодог нь гарын 10 хуруунд багтана. Жишээлбэл, Бразил улс 15 хувийн НӨАТ-тай. Харин иргэдэд нэг хувийн буцаан олголт өгдөг. НӨАТ-ын нийт орлого 3.7 их наяд төгрөг байдаг. Энэ бол төсвийн 22 орчим хувь. Дэлхийн дундаж 21-37 хувьтай байдаг. Зах зээл дээр хэвлэгдсэн И-баримтын 11 орчим хувь нь НӨАТ-гүй байдаг. Энэ баримтуудыг тодорхой хэмжээнд бүртгэлжүүлэх зорилгоор сугалааг 2017 оноос хойш таван жил хэрэгжүүлсэн. Бид олон нийтийн санал шүүмжлэлийг харгалзан үр дүнгээ дүгнэх зорилгоор, сугалааны тохирлыг болиулах шийдвэрийг Сангийн яамнаас гаргасан.

Хоёр хувийн буцаан олголтыг харвал, 2022 оны нэгдүгээр улиралын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг. Улиралд дунджаар тав орчим сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүст хоёр хувийн буцаан олголтын буцаалт харьцангуй бага дүнгээр очно. Харин өндөр хэмжээний орлоготой өрхүүдийг судлах хэрэгтэй.

Өндөр үнэтэй байр авсан хоёр хүний буцаан олголтын хоёр хувийг тав болговол нэмэгдэнэ. Тэрбум төгрөгийн байр авсан хүн 20 сая төгрөг авч байсан бол 50 сая болно. Нөгөө талдаа өрхийн дундаж статистикийн зардал сард 1.3 сая байдаг. Нийт массыг хамарсан өрхүүдийн хувьд хоёр хувийн буцаалтыг нэмэх нь төдийлөн мөнгөн дэмжлэг болохгүй. Хэрэглээ өндөр хүмүүсийн гар дээр мөнгө нь очих бодлого болно. Хоёрдугаарт, төсөв талдаа хүндрэлтэй" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22