Коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.. Эдгээр шинэ тохиолдлын 35 нь нийслэлд 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 5 хүндэвтэр 133 хүнд 51 нэн хүнд 20 хүн байгаа юм. Түүнчлэн жирэмсэн хоёр эмэгтэй, 10 хүүхэд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна